Saturday, January 1, 2011

Бөө мөргөлийн эрэн үе эхлэлээ

Бөө мөргөлийн үе эхлэлээ гэж үзэж болно. Удган зайран их боллоо үнэн худалыг төдийл ялгахгүй бүүр сүлжээ гэж ярьх хүн цөөнгүй. Мэдээж сайныг дагаж саар гэгчээр өвөөгөөрэй бизнес хийх хүн олширч эртний өвөг дээдсийн ёс заншил шүтлэгийг гутаан доромжилж мөнгө олох нь эмэгнэлтэй. Аа Тэгэхдээ мэдээж удалгүй мөнх хөх тэнгэр гисгээх өдөр айсуй. Бөөгийн хувьд удахгүй нуруугаа сэгсэрч хөлсөө арьчих үе ирнэ. Хүн төрлөгтөн анх үүссэн цагаас бөө мөргөл хамт байсан дээр үеийн Монголын өвөг дээдэс болох Хүн гүрэн,Нирун,Уйгар, Их Монгол, Юань гүрний үед бөө мөргөл байсан. Урьд үед Монгол улс бүх эзэлсэн улсуудынхаа өөр өөрсдийн шашиныг шүтхийг хүлээн зөвшөөрдөг байсан. Яагаад вэ? гэвэл бөө мөргөл тэдний шүтдэг алтан бурхан,шавар баримал,ном судар,библи-ээс илүү хүчтэй учираас. Юугаараа? гэвэл Мөнх Тэнгэр,Байгаль Дэлхий, Уул Хайрхан,Гол Мөрөний Лус Савдагтай шууд харилцан шүтэлцдэг учираас юм. Их Монгол улсын үед монгол хүн бөөгөөс өөр зүйлийг шүтдэггүй байж бусад шашиныг боолынх гэж үздэг байжээ.Хүмүүс 1 хүнд үзүүлсэн чинь намайг сахиустай гэсэн угаа наалга гээд байна гэж хүн олон ярьдаг үнэн худалыг эс мэдэж байж уг наалгах нь олонтой. Эцэс сүүлд нь зарим хүмүүс удмийнөвөг дээдсээ биш өөрийн биед албин залсанаа сая нэг ухаардаг. Мэдээж тэдний буруу гэж юу байхав дээ өөрийн биедээ удмийн өвөг дээдэс, албин хоёрыг алийг нь залсанаа мэдэхгүй. Таныг сахиустай гэвэл тэр чинь бол сайн яагаад вэ? гэвэл та өөрөө мөнх хөх тэнгэрийн хүмүүн болсон нь тэр энэ бол хэр баргийн хүнд заяах хувь тав биш. Хэрэв сахиустай гэвэл 1 бөөд үзүүлэх биш болж өгвөл олон бөөд үзүүлвэл өөрд чинь дээр шүү. Болж өгвөл сахиусаа авах гэж байгаа бол Улааны бөө юм уу, эсвэл Хүчтэй бөөд үзүүлээрэй.Дорлиг, Харийн Цагаан гээд сайн хүчтэй байх юм бол уг наадаг.Анхааруулж хэлхэд өвөөгөө аваад удаагүй удган юм уу зайран хэзээч уг наадаггүй.Наалгасан бол өөрийгөө албин зална гэж бодож болно.Ерөн сахиустай бол өөр олон өвөө нарт үзүүл, чи өрөөхөө уг наах бөөгөө сонгоно гэдгээ бүү март.Бөө болох гэж байгаа сахиустай хүнд зөвлөхөд хамгийн гол нь "Дэг жаяг" "Ёс заншилаа"даган мөрдөх нь зөв буй .Энэ блогд би өөрийн үзэл бодол шүтлэгийг тулгах гэж хийгээгүй өөрийн хувьд хэрэгтэй гэсэн зүйлийг бийрлэнэ. Мэлийгээ чилээн байж уншсанд гялаалай. Мөнх Хөх Тэнгэр өршөө....