Sunday, November 14, 2010

Ренчингийн Чойном (түүх намтар) Монгол Реппер

1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ.
Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан гэдэг. Зарим материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий..
Чойном Хэнтий аймгийн Ерөнхий Боловсролын дунд Сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхдаа өөрөө ч сүрьеэ өвчинтэй байсан учир сургуулиас чөлөөлөгджээ. Үүнээс хойш дахиад сургуулийн мөрийг хөөж үзээгүй өнгөрчээ. 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.
3-н жилийн дараа буюу 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ. Энэ хооронд 1961 онд “Залуу нас” гэдэг найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд тусгай ном болгон хэвлүүлж байжээ. Энэ хоёр зохиол Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-т өндөр үнэлэгдэж байв.
“Хүн” гэдэг шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдэж Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхэлж нийтлэгдэж байсан юм.

Р.Чойном 1967 онд сүрьеэ нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй байжээ.
Р. ЧОЙНОМЫГ БАРИВЧИЛСАН НЬ..
Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харалсан гэдэг нэрийдлээр баривчлагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ял эдэлжээ.
Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагджээ. 1969 онд баривчлагдаж 1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр зуурдаар нас баржээ.
Р.Чойнамыг Монголын анхны Реппер буюу Godfather гэж хэлж болно. Ийнхүү өөрсдийн хүндэлдэг хүнийхээ намтарыг оруулсанд сэтгэл хангалуун байна. Мөнх хөх тэнгэр өвөг дээдэс минь өршөө. Р.Чойномын хойд дүр дахин их дэлхий нартад их Монголдоо ахин мэндэлхийг ерөөе. Мөнх хөх тэнгэр мөнх оршиг ээ!!! Анхааран уншсан танд талархий таныг тэнгэр ивээг...

Saturday, November 6, 2010

Redeggs crew(түүх)


Redeggs crew анх 2008онд үүссэн билээ.Анх бүлэг маань graffiti,krump бүжиг гэсэн 2 урсгалаар үзэл бодол санаа нийлэн нартад бий болсон. Бүлэг маань Tigth buck, Raffishcock, JA, JAR, Zeto, Iro, Tuvshu, Tek, Squize, ALEX мөн эмэгтэй ганц гишүүн болох Engok гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй билээ.Мөнх Хөх Тэнгэр, Өвөг Дээдэс, Онгод Шүтээн, Монгол ороноороо бид бахархан шагшина аа.Монголынхоо Graffiti болон krump бүжгийн хөгжил хувьсалд өөрсдийнхөө боломж хүч чадал, оюун ухаанаар хувь нэмрээ оруулахаар бид хүчин зүтгэнэ. Мөнх Хөх Тэнгэрийн доор Redeggs crew үүрд оршин тогтоно сугай!!!